Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 02-нд ХӨСҮТ болон бусад аймаг, орон нутагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн өчигдөр гурван лабораторт нийт 228 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, бусад ажиглах байрт тусгаарлагдсан 155 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 33 хүний шинжилгээ орсон.

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоц өнөө өглөө буусан. Одоо ялган эрэмбэлэх ажил үргэлжилж байна. Улмаар тусгай үүргийн онгоцоор нийт 800 гаруй иргэнээ авчирлаа" хэмээлээ.