Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Токио-УБ-ын онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн давхар тандалтаар шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 3 дугаар сарын 28-ны Солонгосын тусгай үүргийн онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Хоёроос нь вирус илэрлээ. Энэ хүмүүсийн ойрын хавьтлын 10 хүнийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Эдгээр хүмүүсээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр ийнхүү батлагдлаа.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 224 хүн байна.