Коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Халдвар илэрсэн хоёр хүнтэй хавьтал болсон 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийсэн. Тэдний хоёрынх нь хариу эерэг буюу халдвартай гарсан. Тухайн хоёр хүний хавьтал болсон хүмүүсийг судалж байна. Судалгаа хийнэ гэдэг хэцүү, цаг хугацаа орсон ажил. Зүгээр нэг мэдээлэл өгөхтэй харьцуулашгүй. Асар их ажил хийгдэж байж хариу гардаг. Ийм үед хэвлэлийн мэдээллийг албан ёсоор, нэгдсэн журмаар өгөх нь бидний ажилд зүгээр байна. Гэтэл маш олон хүн ажил хийлгэхгүй ээлжилж утсаар залгаж асууж байна. Үүнийгээ болиоч гэж хэвлэлийнхнээс гуйж байна. 

Бид хамгийн хурднаар эцсийн байдлаар батлагдсан мэдээгээ нэгдсэн журмаар шуурхай өгөөд явна. Хэн түрүүлж бусдад мэдээлэл өгч байна гэдгээс болж бид дотроо хагарах, бие биенээ зэмлэх зүйлс гарч байна. Энэ нь ажилд садаа болж байна" хэмээлээ.