Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын өвчлөлийн талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тандалт судалгаа хийгдэж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийлээ. Тандалт судалгааны зорилгоор  Налайх, БЗД-ийн эмнэлэгээс 16 сорьц цуглуулж шинжлэхэд COVID-19 илрээгүй.

Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. COVID-19 илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ авч хийхэд 13-т нь  COVID-19 илрээгүй. ОХУ-аас ирсэн нэг оюутнаас  COVID-19 илэрлээ. Уг оюутан Москвад суралцдаг байсан.

Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 37, эдгэрсэн 8, ХӨСҮТ-д 29 хүн хэвтэн эмчлүүлж байна.