Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 15-нд манай улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 84 хүнд шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрлээ, бусад 10-аас нь илрээгүй. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 31 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тав нь эмчлэгдэн эмнэлгээс гарсан 26 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ХӨСҮТ-д нийт 245 хүн эмчилгээ, хяналтад байна. Сонгдо эмнэлэгт байсан хоёр хүнд эсрэг бие элрүүлэгч шинжилгээ хийсэн, эсрэг бие илрээгүй. Энэ нь коронавирусийн халдвараар өвдөөгүй гэсэн үг" хэмээлээ.