Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 18-нд улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 104 хүний шинжилгээг хийлээ. 

Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Сүүлд буюу дөрөвдүгээр сарын 08-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг давтан хоёр удаа шинжилж хяналаа. Эдгээр дотор хавдартай зэрэг хүнд өвчтэй хүн олон бий. Тэдгээрийг мөн тусгайлан хянаж байна. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Өчигдөр тандалтаар 7 хүнд, хавдартай 35 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ОХУ-аас ирж тусгаарлагдсан хүмүүсээс бид 30-ыг нь онцлон тусгаарлаад буй. Тэдгээрээс 4 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрлээ" хэмээн мэдээллээ.