Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "10 дугаар сарын 05, 06-нд нийт 1281 хүний шинжилгээг хийсэн. Тэдний 1280-аас нь коронавирус илрээгүй, нэг хүнээс коронавирус илэрлээ. Тухайн хүн нь 10 дугаар сарын 04-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 настай, ОХУ-ын иргэн эрэгтэй бөгөөд тийр ачааны машины жолооч юм.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь 09 дүгээр сарын 02-нд Сиаэтлл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй. 

Монгол Улсад коронавирусийн нийт 315 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 308 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 294-ийнх нь бүх тандалт, ажиглалт дууссан, гэрийн ажиглалтад 4, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТд 7 хүн эмчлэгдэж байна. Тэдний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна" хэмээлээ.