Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар 14-нд нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийсэн. 390 хүнээс нь коронавирус илрээгүй, Афганистанаас ирсэн 18 энхийг сахиулагчийн шинжилгээнээс коронавирус илэрлээ

Өчигдрийн шинжилгээнд 7 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ хамрагдсан, бүгд сөрөг гарсан. 7 дугаар сарын 14-нд Афганистанаас 51 энхийг сахиулагч эх орондоо ирсний 33-аас нь коронавирус илрээгүй, 18-аас нь илэрсэн. Ажиглах байранд тусгаарлагдсан 42 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 46 жолооч, сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 2 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 5 хүнд хийсэн шинжилгээ хамрагдсан бөгөөд бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр 3 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлэгдээд эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 261 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 207-г нь эмчлэн эдгэрүүлсэн. 54 хүн эмчилгээнд байна. Бүгдийнх нь биеийн байдал тогтвортой байна" хэмээлээ.