Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 19-нд нийт 62 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 7 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 42 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ хамрагдсан.

Өнөөдөр 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжсэн. 

Монгол Улсад коронавирусийн нийт 204 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 138 нь эдгэрсэн. 65 хүн эмчлэглэж байна. 57-гийнх нь биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр байна" хэмээлээ.