Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 19-нд дөрвөн лабораторт нийт 247 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 5 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, тандалтаар хийсэн 32 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Монгол Улсад коронавируст халдварын нийт 140 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 26 нь эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87-гийнх биеийн байдал хөнгөн, 27 нь хүндэвтэр байна. Тандалт, шинжилгээ үргэлжилж байна" хэмээлээ.