Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-нд нийт 1455 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Монгол Улсад коронавирусийн нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 98 хувь буюу 307 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 6 хүн эмчлүүлж байна. Тэдний 4-ийнх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.

Энэ долоо хоногт нийт 4240 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Харин 4 хүн эдгэрсэн. Тэдгээр нь 45, 21 настай эрэгтэй, 62, 84 настай эмэгтэй хүмүүс байна" хэмээлээ.