ЭМЯ ээлжит хэвлэлийн хурал хийлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Энэ хариу бол маш чухал байлаа. Энэ Франц иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан 9 хүн мөн бусад ойр байсан хүмүүсийн шинжилгээ энэ тоонд багтсан.

Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.  Дахин шинжилгээ авч нягтална.

Өчигдөр бас нэгэн сэжигтэй тохиолдол бүртгэгдэн ажиглалтад байна.

Хяналтад авсан хүмүүсийнхээ эрүүл мэндийг бид байнга ажиглаж, хянаж байгаа.

Бидэнд шинжлэх тест хангалттай байгаа, нөөцийн тал дээр онцгой анхаарсан. 20 минутанд гардаг түргэвчилсэн шинжилгээг хийж байна. Мөн 24 цагийн дотор гардаг шинжилгээг давхар хийж байна. Мөн хоолой амны арчдасны шинжилгээг хийсэн, энэ бол маш чухал шинжилгээ. 

Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. 

Өвчтөн маань халуурсан даруйдаа эмнэлэгт хандсан. Энэ үедээ тусгаарлагдсан нь эрсдлийг багасгасан.

Өвчтөн 36.5 хэмийн халуунтай байна. Эмч нар зөв эмчилгээ хийж байгаа тул өвчтөний биеийн байдал тогтворжсон.