Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдрийн 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 09-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Гуравдугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын /Францын иргэн/ ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, лабораторын шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторын шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. 98 хүнийг цаг хугацааны зөрүүтэй цуглуулж, шинжилгээ авсан учир хариу нь зэрэг гарахгүй.

Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн хүнийг тусгаарласан. ХӨСҮТ-д 103 хүн, Жаргалант сувилалд 6, Асралт мед эмнэлэгт 23 хүнийг ажиглалтад тусгаарлаад байна" хэмээлээ.