ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Истанбул-УБ-ын онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Токиогийн онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан 22 хүнээс коронавирус илрээгүй.3 дугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэсэн сайхан мэдээ байна.  Халдвар авсан 10 хүний биеийн байдал тогтвортой байна.Халдвар авсан 2 хүний бие хүндэвтэр байсан ч сайжирсан. Коронавирусээр халдварласан Франц иргэний уушгийг тусгай төхөөрөмжөөр манай эмч нарийвчлан үзсэн. Үзэхэд уушгинд нь гарсан өөрчлөлт сайжирч байна. Иймээс түүнд эмчилгээ зохиж байгааг дуулгасан. Тухайн франц иргэн эмчдээ хандаж “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглье” гэсэн сайхан мессеж бичжээ. Хамгийн багадаа энэ өвчтөнийг 10 хоногт эмчилнэ. Цаашид бид бусад өвчтөнөө ч бас эмчилж аврах болно”