Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар уушгины хатгалгаагаар өвдөн эмчлүүлж буй хүмүүсээс сорьц цуглуулж шинжилж байгаа. Энэ дагуу хийсэн 12 хүний сорьцод мөн коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдан хяналт тандалт, эмчилгээ шинжилгээнд хамрагдаж байна" хэмээлээ.

Манай улсад коронавирусийн нийт 12 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн хоёрыг нь эмчилж эдгэрүүлсэн тул эмнэлгээс гаргасан гэдгийг өчигдөр ЭМЯ болон ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.