Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 сэжигтэй тохиолдлын нэгээс нь коронавирус илэрлээ. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 17 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 4 нь эмчлэгдэн эдгэрсэн, одоо 13 хүн эмчилгээ хийлгэж байна.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74 хүнээс коронавирус илрээгүй. Мөн БНСУ-аас ирсэн ажиглах байранд байгаа 110 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн ажиглалт, хяналтад байна" хэмээлээ.