Шинэ коронавируст халдвартой холбоотой асуудлаар ХӨҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 31-нд гурван лабораторт нийт 371 хүнд шинжилгээ хийсэн. 365 хүнээс нь коронавирус илрэээгүй. Тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 13-нд ОХУ-аас тус улсын цэргийн онгоцоор цэргийн сургуульд сурдаг 340 оюутанд давтан шинжилгээ хийхэд 6-гаас нь коронавирус илэрлээ. Ирснээсээ 18 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч буйг анхаарах хэрэгтэй. 21 хоног тусгаарлан хянаж буй маань маш зөв болсон гэдэг нь харагдаж байна.

Мөн ажиглалтын зорилгоор 8 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 185 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 44 нь эдгэрсэн. 141 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлын хувьд 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна" хэмээлээ.