ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарна. Эдгэрсэн хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газар хяналтаа үргэлжлүүлнэ. Ийм сайн мэдээ байна.Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаад надад үүрэг өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Энэ нь Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлууруудыг бүрэн ашиглаж болох тохиргоо хийлээ. Ингэснээр үндсэн том лабораториас гадна дахин нэг лабораторийн өрөөтэй болсон гэсэн үг.  Үүнд дээр Солонгосын ЭСЯ 3,000, Хятадын ЭСЯ 3,000 оношлуур хандивласан байгаа. Ингэж оношлуур нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлчилгээгээ өргөжүүлнэ. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс түүврийн аргаар тандалт шинжилгээ хийж байгаа. 

Дархан-Уул аймагт мөн ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар аймагт байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Ажил нь бараг бэлэн болсон. Ингэж лабаораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь вирусийн хяналт сайжирна гэсэн үг. Ерөнхий сайд бидэнтэй уулзахдаа "Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг анхаараарай" гэж хэлсэн

Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компаниас ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудыг урамшуулаарай гэж 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг цаг наргүй ажиллаж байгаа эмч ажилчдадаа жигд хуваан урамшуулал болгож өгнө.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын даяар оронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүсээс вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-д 185 хүн хяналтад байна.