Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ сарын 28-нд дөрвөн лабораторт нийт 369 хүний шинжилгээг хийсэн. 351-ээс нь коронавирус илрээгүй. Шинжилгээнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 21 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 220 хүн, тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, Дарха-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, 65 хүний давтан шинжилгээ хамрагдсан. 

18 хүнээс коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчирсан. Тэдэнд шинжилгээ хийхэд 18-аас нь коронавирус илэрлээ. Шинээр бүртгэгдсэн халдвартай хүмүүс нь 19-51 насных бөгөөд 11 нь оюутан. 

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 179 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 43 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлүүлж , 136 хүний 121-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 нь хүндэвтэр байна. Тэдний дотор 8-15 насны 5 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2, хорт хавдартай нэг хүн байна" хэмээлээ.