Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 28-нд нийт 630 хүнд шинжилгээ хийсэн. 628-аас нь коронавирус илрээгүй, тусгаарлалтад байсан 50 болон 14 настай хоёр эмэгтэйд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Өчигдрийн шинжилгээнд 7 дугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 258 хүний гурав дахь давтан шинжилгээ, 7 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 11 хүний шинжилгээ, тусгаарлагдах байранд буй 60 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдан хянагдаж буй 5 хүний давтан шинжилгээг хийлээ. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр сайн мэдээтэй, 3 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 21 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй бөгөөд 16 хоногт эмчлэгдэн эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж буйгаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 4 нь хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.