Шинэ коронавирусийн улмаас Италид нөхцөл байдал хүндэрч байна. Өчигдөр гэхэд 315 хүн нас барж, халдвартай хүний тоо 20 мянга давжээ.

Үүнтэй холбоотойгоор Итали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд хүндхэн нөхцөлд байгаа бөгөөд тусгай үүргийн онгоц авах эсэхийг асуусан байна. Манай улсаас Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байгаа аж.

Энэ талаар тус улсад ажиллаж амьдарч буй загвар өмсөгч Д.Нора өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.

"Тусгай үүргийн онгоц нь Италид ирэхгүй л байх даа. Энд бид хөл хорионд орсон, бүх нислэг цуцлагдсан. Маш олон монгол хүн эндээс явж чадахгүй гацаанд сууна. Жинхэнэ коронавирусийн голомтод хүнд хэцүү нөхцөлд байна. Уг нь Монгол улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд коронавирус тусвал эмнэлэг орлоо ч ачааллаа дийлэхгүй тул хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй. Үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн. Аймшигтай хэцүү нөхцөл үүсчихлээ. Бид ч гэсэн эх орондоо буцмаар байна" хэмээн бичжээ.