Орхон аймагт гарсан шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

"БНХАУ-д хиллэдэг ихэнх улсад халдвар илэрсэн. Илрэхдээ нууц үедээ илэрсэн. Иймээс зөөвөрлөгдөж халдварлах магадлалтай. Сая тусгаарлагдсан иргэний хувьд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн. Иймээс өөрөө өрхийн эмнэлэгтээ хандсан юм билээ. Ингэхдээ Ухань хотоос энэ сарын 27-нд ирсэн гэх мэдээллийг өгсөн байна лээ. Гэхдээ 27-нд Ухань хотоос ирэх үндэслэл байхгүй. Учир нь 23-нд Ухань хот тусгаарлалт хийсэн. Тиймээс энэ тохиолдлыг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй.Биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ хандалт судалгааг хийж байна.

Одоогоор 3 хүнийг тусгаарлаад байна. Шинжилгээний хариу маргааш гарна. 

Өдөртөө 300 гаруй хүн БНХАУ-аас ирж байгаа ойрын өдрүүдэд тандалт шинжилгээ тогтмол хийж байгаа. Эдгээр иргэд маань Монголд ирснээсээ хойших 14 хоногийн хугацаанд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах зөвлөмжийг дагана. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл амны хаалта зүүгээд яаралтай эмнэлэгт хандаарай. Халдвар хэдийгээр орж ирээгүй ч эрсдэл ойрхон. Иймээс сонор сэрэмжтэй байхыг анхаалмаар байна" гэв.