Цагаан хаданд нүүрс тээврийн жолооч нас барсан харамсалтэй хэрэг өчигдөр гарсан. 

Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинжилгээний дүн нь хараахан гараагүй байна. Тухайн хүнд ямар нэгэн гэнэтийн зүйл болжээ гэдэг байдлаар эрүүл мэнд, цагдаагийн байгууллага ажиллаж байна. Талийгаач нь 39 настай эрэгтэй, БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг байсан. 

Тэрээр өчигдөр өглөө биеийн байдал тавгүй байна гэж хамт явж буй жолооч нартаа хэлсэн байна. Улмаар хамт явж буй жолооч нар нь эмнэлэг рүү авч явах замд нас барсан. Биед нь ил ямар нэгэн шарх, сорви байхгүй. Мөн коронавирусийн шинж тэмдэг байхгүй. Зарим хэвлэлийн мэдээлж буй шиг өндөр халуурсан тохиолдол байхгүй. Халуун нь тогтмол хэвийн байсан. Байнга хилээр гарч буй учраас хоёр талдаа коронавирус илрүүлэх шинжилгээнд орж, эрүүл мэндийн хяналтад байсан. Ийм хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа" хэмээлээ.