Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам 17:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр 11 цагт мэдээлэл хийснээс хойш нэг хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад нийт 435 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн тохиолдол Дархан-Уул аймагт илэрсэн. Тус хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд өглөө хариу нь эерэг гарсан. Улмаар нарийвчилсан шинжилгээгээр халдвартай нь батлагдлаа.

Иймд Дархан-Уул аймагтай холбоотой төмөр зам дагуух бүх газарт тандалт судалгаа хийж байна. Одоо тус хүний ойрын хавьтал 62 хүнийг илрүүлэн тандалт, судалгаа хийж байна. 

Мөн үүнтэй холбоотойгоор Улаанбаатар, Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг төмөр зам дагуух аймгуудад коронавирус илрүүлэх тандалт, судалгааны ажлыг улам эрчимжүүллээ" хэмээлээ.