ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн нийтэд COVID-19 халдварын батлагдсан нийт тохиолдлын 30-40 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явагдаж байна гэж үзэж байна. Иймд эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэггүй өвчтөнүүдийг өвчтөний ангилалд бүртгээгүй. Харин өчигдрөөс эхлэн шинж тэмдэггүй тохиолдлыг зарлаж эхэллээ. БНХАУ 1,541 ийм тохиолдлыг бүртгэсэн байна.

Шинж тэмдэггүй хүмүүс халдвар тараах маш эрсдэлтэй.  Энэ нь эргээд дэлхий дахинд амны хаалтны хэрэгцээг ихээр бий болж байна. Тэр дундаа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж, вирус тээгч болж буй учраас амны хаалтны хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байна. Тухайлбал Хонконгод иргэд амны хаалтыг зүүж заншсан нь халдварын тоог бууруулсан. Харин амны хаалт хэрэглэхээс зайлсхийсэн европын орнуудад халдварын тархалт их байна.

Иргэн танд коронавирусийн халдварын үед баримтлах үндсэн таван зөвлөмжийг өгч байна.

1. Эрүүл, зөв хооллох - Жингийн хэт илүүдлээс татгалзах, жингийн илүүдэлд орохгүй байхад анхаар. Ялангуяа хүүхдийн хооллолтод анхаарах нь зүйтэй. 

2. Архины хэрэглээг зогсоох, чихэрлэг ундаа уухаас татгалзах

3. Тамхинаас татгалзах

4. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх /Том хүн 30-аас доошгүй минут, хүүхэд нэг цагаас доошгүй хугацаанд/

5. Сэтгэлзүйнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах. Ойр дотны хүмүүстэйгээ дотно холбоотой байх, нэг нэгэндээ сэтгэлзүйн дэмжлэг өгөх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн" хэмээлээ.