АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаасаа түдгэлзжээ. 

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт намаас гарах өргөдлөө С.Эрдэнэ даргад өгчээ. 

Энэ талаараа "Би Ардчилсан намаасаа биш Эрдэнэ даргаас татгалзлаа. Харин намайг дэмждэг мянга мянган жирийн гишүүдтэйгээ Ардчиллын төлөө явсаар ирсэн. Цаашид ч зүтгэх болно!" гэсэн байна. 

Хүсэлтдээ "С.Эрдэнэ таны хэрээс хэтэрсэн муйхарлал ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэж, АН-ын үзэл баримтлал, дотоод дүрмийг зөрчиж олон мянган ардчилагчдын өдийг хүртэл зүтгэсэн хөдөлмөрийг хөсөрдүүллээ. Сонгуулийн хууль зөрчин зуу, зуун саяар мөнгө нэхэж байгаа нь олон нийтийн байгууллагыг хувийн компани мэт үзэн хамаатан садан ах дүүсээ цуглуулан намын баг бүрэлдэхүүнд тавьсан байдалтай хэзээ ч эвлэрэхгүй" гэжээ.