УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг МАН бүлэг дөнгөж сая хэлэлцэж дууслаа.

Хуралдааны эцэст санал хураасан боловч 29:29 харьцаатай саналын тоо тэнцсэн юм. Тиймээс дахин санал хураалт явуулсаны дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас 32 хүний саналаар огцруулахаар боллоо. Санал өгсөн гишүүдээс 27 нь дэмжээгүй байна. Үүнээc нэг санал нь хүчингүйд тооцогджээ.