МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хаалттай хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Д.Хаянхярваа "ЖДҮ-тэй холбоотой зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцэж дуугарсан учраас намайг Бүлгийн даргаас огцруулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргалаа. Дээрээс нь намыг хагалсан гэсэн үндэслэлээр огцруулна гэж тайлбарласан. Үүнийг би ойлгохгүй байна. Одоо МАН-ын бүлгийн хуралдаанаар намайг огцруулар эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олонхын саналаар огцруулна гэсэн шийдвэр гарвал би ажлаа өгнө. Надад харамсаад байх зүйл алга. Харин би цаашид жирийн жижиг дунд үйлдвэрлэгчид хөгжиж, дэвшихэд саад болж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан зэрэг албан тушаалтнуудыг олон нийтэд танилцуулах болно" хэмээн мэдэгдлээ.

Өнөөдөр 15.00 цагаас Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах эсэх асуудлаар МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдах аж.