Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр нэр бүхий компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан билээ.

Уг цуцласан лицензүүдийг "Монгол газар" ХК-ийн захирал Ц.Мянганбаяр эзэмшдэг байсан юм.

Тус мэдээллийн дараа уг асуудлаар "Новотел" зочид буудалд  нэр бүхий эрхмүүд цугласан, энэ үеэр "Монгол газар" ХК-ийн захирал Ц.Мянганбаярыг эмнэлэгт хүргэгдсэн талаарх жиргээ твиттерээр "давалгаалсан" билээ

Тэдгээр хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа багтсан гэх мэдээлэл гарсан бөгөөд үүний хариу болгон эрхэм гишүүн гэрээсээ лайв хийж гэртээ байгаагаа харуулан тайлбар хийнгээ ёс суртахуунтай, хуулинд захирагдаж амьдрахаа мэдэгдсэн.

Тэгвэл уг лайвын дараа олны танил зарим эрхмүүд түүнийг дуурайн бичлэг хийж тавьсан бол зарим нь улс төрчдийн увайгүй үйлдэл хэрээсээ хэтэрлээ хэмээн сэтгэгдэл бичсэн байна.

Эрхэм гишүүн бусдад гүтгэгдсэн үү, бантсандаа лайв хийв үү гэдгийг араас хөврөх үйл явдлууд л батлах болов уу.