Үер буусны улмаас зам эвдэрч, галт тэрэг замаасаа гарсан осол болон сэргээн босголтын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Д.Жигжиднямааг албан тушаалаа хүлээлгэн өгөх эсэх талаар асуухад "Би ажлаа өгнө гэж яриагүй. Миний шууд болон шууд бус үйлдлээс шалтгаалан намайг огцруулах үндэслэлтэй тогтоол гарсан тохиолдолд би хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.