Уолт Дисней кино компанийн хүүхдүүд гэлтгүй бүх насныхныг байлдан дагуулсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд гармагцаа тухайн оны хамгийн өндөр үзүүлэлттэй бүтээлээр шалгарч, тэрбум долларын ашиг орлого олсон билээ. 

Дэлхий нийтээрээ Симба болон түүний гайхалтай түүхийг шагшиж, уран бүтээлчид нь шүүмжлэгчдээс шинэлэг, өвөрмөц хэмээн сайшаал хүртэх үед Япончууд уур бухимдлаа барьж ядаж байжээ. 

Учир нь Японы домогт уран бүтээлч Осамү Тэзүка 1950 онд “Кимба ба цагаан арслан” мангаг “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног гарахаас ч өмнө бүтээсэн юм.

Тухайн үед буюу 1965 онд “Кимба ба цагаан арслан” зохиолоор аниме хийсэн нь Япон улсын анхны телевизийн өнгөт цуврал болсон ажээ.

Уг цуврал 1970 онд Европ дахинд, 1990 онд Азийн улс орнууд, 2000 оноос Хойд Америкт цацагдаж эхэлснээр дэлхий нийтээр алдаршсан юм.  

“Араатны хаан арслан” нээлтээ хийх үед маш олон дүр зураглал, үйл явц нь Кимбагийн түүхтэй адилхан байжээ.

Зохиолын баатрууд болох арслан Кимба, Симба хоёр хоорондоо маш адил төстэй бөгөөд нэг нүдтэй Клав болон Соривт, Рафики гэх мэт дүрүүд маш адилхан байжээ. 

Араатны хаан арслан киноны найруулагч Роб Минкофф бабуин, шувуу зэрэг дүрүүд хоорондоо төстэй байх нь тийм ч ховор тохиолдол биш гэж мэдэгджээ.

“Амьдралын тойрог” хэсэгт адил төстэй дүр зураг илүү тод илэрчээ.

YouTuber Алли Кат хоёр киноны адил хэсгүүдийг харьцуулсан 7 минутын бичлэг хийсэн байна. 

 

Жоржтаунын хуулийн профессор Маттев  Сандерийн хэлснээр “ижил төстэй дүр зураглалуудын тоо нь “Хуулбарлалтын хамгийн дээд түвшин”, хэрэв Тезүка продакшн Диснейн эсрэг хууль ёсны арга хэмжээ авсан бол "маш ноцтой" хэрэг үүсэх байсан” гэдгийг мэдэгджээ.