Гурван сарын өмнө Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргаад байна.

Ийнхүү ажлаа өгөх болсон нь шалтгааныг янз бүрээр таамаглаж буй. Тухайлбал элчин сайд О.Энхцэцэгийг 14 хоногийн дотор Шведийн вант Улс нутаг дэвсгэрээсээ явахыг шаардсан гэсэн яриа гарчээ. Учир нь тэрбээр гэрийн үйлчлэгчийнхээ оршин суух эрхийг хүсэхдээ тухайн орны хууль тогттол, дипломат ёс жаягийг үл хүндэтгэн жуулчны ангиллын визээр авчирсан ажээ. Энэ нь  дипломат ёс жаягийн алдаагаар зогсохгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм байна. Бас нэг ноцтой алдаа нь гэр бүлийнхээ гишүүдийн талаар өгсөн мэдээлэл нь хуурамч байсан нь тогтоогдсон ажээ.

О.Энхцэцэг гэж хэн бэ?

Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэг  нь   2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан. 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.