Хан-Уул дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын  газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар  санал ирүүлжээ. 

Уг ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд  Д.Гантулгыг  цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна. 

Мөн Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах,  Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Д.Гантулгыг цагдан хорихгүйгээр хилийн хориг тавьсан байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.