УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал таван удаа хойшлогдон өнөөдөр болж, дөнгөж сая дууслаа.

Шүүхээс түүнийг хүчингийн гэх хоёр хэрэгт холбогдуулан шүүхээс хоёр жилийн ял оноожээ.

Д.Гантулга нь энэхүү хэрэгт нэр холбогдсонтой холбогдуулан өнгөрсөн жилийн 6 дугаар сард УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Тухайн үед тэрбээр "Намайг итгэж дэмждэг найз нөхөд, хамт олноосоо бас хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, сонгогчдодоо, намайг итгэж дэмждэг байсан намынхан, нэг ангид хамт сууж буй УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна. Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна" хэмээн мэдэгдэл хийж байсан юм.