Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн ч хуралдааныг дахин хойшлууллаа.

Хаалттай эхэлсэн тус хуралдаанд хариуцагчийн буюу Д.Гантулгын талаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Ингэснээр шүүх хуралдааны бүрэлдэхүүн хэлэлцээд хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан байна.

Тус шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болох байсан ч хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос, шүүх хурал болох хугацааг долоо хоногоор хойшлуулаад байсан юм. Ийнхүү өнөөдөр дахин хойшлогдож, ирэх есдүгээр сарын 12-нд хуралдахаар боллоо.