Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнгөрсөн баасан гарагийн 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдах байсан ч хуралдаан болоогүй.

Учир нь, хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос, шүүх хурал болох хугацааг долоо хоногоор хойшлуулсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох тус шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.