УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилж, Б.Жавхлан гишүүнийг тус албанаас чөлөөлөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төсвийн байнгын хорооны шинэ дарга Ч.Хүрэлбаатарт хандаж үг хэллээ,

Тэрээр "Ч.Хүрэлбаатар гишүүн байнга муулуулж байгаа. Сүүлийн үед би "маш сайн байгаа хүнийг муулдаг юм байна" гэж ойлгосон. Намайг бас маш их муулж байгаа. Намайг магтаад байвал би өөртөө эргэлзэж эхэлнэ. Өглөө босоод харахад сошиалаар муулчихсан байхад би баярладаг. Өөрийгөө зөв явж байна гэж боддог. 

Улстөрчид магтуулахын төлөө ажилладаггүй. Та төсвийг нэлээд сайн барьж өгөөрэй. Хүмүүс таныг магтаад эхэлбэл таныг буруу явж байгаа юм байна гэж би улам их муулна. Хүмүүс муулаад байвал дуугүй болох болно" хэмээлээ.