Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  “Макс” группийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатараас авлига авсан, 2000 онд түүнд 70 га газар хууль бусаар өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл уг асуудал дээр Д.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

"Сүүлийн үед морин тойруулгын газар болон Нийслэлийн засаг дарга С. Батболдтой холбоотой авилгал өгсөн авсан гэx зорилготой бүлэглэлийн хийсэн зоxион байгуулалтай гүжирдлэг олон нийтийн сувгаар цацагдсан байна. Бизнесээ ёс зүйтэй удирдан явуулж, уйгагүй хөдөлмөрлөж хэдэн мянган ажлын байрыг бий болгож татвараа төлж үнэнчээр зүтгэсээр байгаа намайг улс төрийн бүлэглэлийн маргааны асуудалд татан оруулж, гүтгэж байгаад харамсаж байна. Монголчууддаа зориулж морин тойруулгын цогцолборыг бий болгоё гэсэн сэтгэлээр газрыг хууль ёсныx нь дагуу эзэмшиж, 100 хувь өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байгаа билээ. Энэхүү газарт барилга, байшин барихгүй бөгөөд үндэсний өв соёлыг шингээсэн, аялал жуучлалд жинтэй хувь нэмэр болох цогцолбор бий болгоxоор олон жилийн өмнөөс бид хөөцөлдсөн ч шийдэж өгөхгүй, гацаасаар өдийг хүрсэн билээ. 

Бид хууль ёсны дагуу ажиллаж Монгол түмэндээ зориулсан цогцолбор хүрээлэнг бий болгоно гэдэгтээ бүрэн итгэлтэй ажилласаар байx болно.
Иймээс энэxүү бүтээн байгуулалтын ажлыг цалгардуулаx зорилготойгоор зориуд олон нийтийг төөрөгдүүлж, ташаа мэдээлэл тарааж буй зоxион байгуулалтай бүлэглэлийг олж үнэн мөнийг тогтоолгоxоор төрийн хууль саxиулаx байгууллагуудад хандаж, нэр төрөө сэргээлгэх болно."