Дэвжих тамгатай хуурамч бор  өндөг худалдаалагдаж, иргэд олон нийтийг хордоож байна гэсэн мэдээлэл бүхий иргэний бичлэг сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр цацагдаад буй. Тэгвэл энэхүү өндөгний аж ахуйг эрхлэгч Б.Буянжаргал тайлбар хийжээ.

Тэрбээр "Манай тахианы аж ахуй 3000 шувуутай. Өдөрт зургаан хайрцаг гаруй өндөг авдаг. Тахианууд маань өглөө 9-11 хүртэл өндөглөдөг. Манай өндөг хуурамч биш. Үүнийг энэ бичлэг батална. Хуурамч мэдээлэл цацсанд харамсаж байна. Хуурамч өндөг гэж Монголд байтугай дэлхийд ч байхгүй болов уу" хэмээн ярьсан юм