Дэвид Бэкхэм пүрэв гаригийн үдээс хойш Лос-Анжелест сүүлийн үеийн гайхалтай шинэ дүр төрхөө харуулсан байна. 43 настай Манчестер Юнайтэд багын хагас хамгаалагч асан тэрээр фитнессийн дараа Earthbar жүүсний газраас гарч явахдаа огцом жижиг тайралттай үсний засалттай, энгийн мөрөө гаргасан зуны майк өмссөн нь түүний гарны бүтэн шивээсийг ил харуулсан байдалтай камерт өртжээ. Тэрээр үсээ огцом тайруулаад удаагүй, House 99 гэх эрэгтэйчүүдэд зориулсан үс, сахал, шивээсний арчилгааны брэнд бүтээгдэхүүн гаргах гэж байгаагаа 41 сая дагагч нартаа мэдэгдсэн байна. 

Бэкхэм шинэ брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байгаадаа баяртай байна хэмээн уг брэндийн танилцуулга видеог хуваалцсан нь 30 минутын дотор 150,000 удаа үзсэн үзүүлэлттэй байжээ. Түүний шинэ засалт нь тус брэндийн сурталчилгааны компанит ажилтай холбоотой ажээ. “Та ямар ч хэв маягийг сонгосон, уг бүтээгдэхүүн нь таны найдвартай туслах байж чадна” гэсэн мессежийг хүргэх зорилготой ажээ.