Дэрэвгэр жиргэрүү өвсийг түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон  БОАЖ-ын сайдын шийдвэр гарлаа. Шийдвэр ирэх оны нэгдүгээр нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд дөрвөн жилийн хугацаанд хориг үргэлжлэх юм. Манай орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү нь эмийн болон хүнсний ач холбогдолтой бөгөөд Азийн орнуудад хүн орхоодой ургамлыг орлуулж ашигладаг ажээ.  Иймээс устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна. 

Дэрэвгэр жиргэрүү хязгаарлагдмал нөөцтэй ч түүхгүй ганц хоёр жил өнжөөхөд л сэргээд ургачихдаг. Мөн экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой ургамал юм.