Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ.

Шүүхээс тэднийг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ.

Ташрамд дурдахад, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нараас гадна ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг тэдэнтэй хамт цагдан хориод байсан юм. Шүүхээс түүнийг ч мөн адил цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.  

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзжээ. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР /Бүрэн эхээрээ/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О, Э, Х, П нарыг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.  


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар