УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Сонгуулийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Сонгуулийн тогтолцоон дээр АН холимог тогтолцоотой байх ёстой гэдэг байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Сонгуулийн хуульд хэд хэдэн анхаарах ёстой зүйл бий. Энэ бол маргаан зөрчлийн тухай асуудал. Ялангуяа өмнөх сонгуулийн үеэр нэр дэвшигчийн сурталчилгааны үеэр элдэв зөрчил хийж, саад болсон зүйл бий. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байсан. Иймээс энэ хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулахад хугацаа хэрэгтэй. Мөн шилжилт хөдөлгөөнийг 30 хоногийн өмнө зогсооно гэсэнтэй холбогдуулан баахан хүн амжиж хаягаа шилжүүлдэг асуудал бий. Тэгэхээр шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас 30 хоногийн өмнө биш сонгуулийн тойрог тогтоосон өдрөөс түр зогсоох хувилбар бий. Энэ АН-ын зарчмын санал байх болно. Мэдээж цахим тооллого явуулна. Одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого байгаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн саналыг тоолохдоо хар машины дүнг ч, гар тооллогын дүнг ч давхар баталгаажуулж гаргана. Энэ бол сонгууль маргаангүй болох шийдэл байгаа юм.