АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мандатын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Мандатыг хүн амын тоо, газар нутгаас хамаарч олгож ирсэн.  Сонгуулийн өмнө намууд янз бүрийн зүйл хийдэг. Гэхдээ Ардчилсан нам ч үүнийг тооцож, мандатыг шударга хуваарилж ирсэн. Гэтэл МАН үүнийг үл хайхарлаа. Тайлбарлах гээд үзлээ, сонсох сонирхол ч алга. Бодоод үз л дээ. Яагаад 77 мянган хүн амтай Хэнтий аймаг 3 мандаттай. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг Баянгол адилхан мандаттай болгочихож байгаа юм. Харьцангуй зөрүү мөн биз дээ. Гэтэл мандатыг нь хөдөө рүү шилжүүлчихлээ. Яг л өөрсдөө ашигтай хувилбарыг боловсруулаад мандатаа шилжүүлээд байна гэж ойлгогдож байна. Хамгийн хачин нь өнөөдөр л энэ мэдээллээ өгч байна. Ийм арга барилаар сонгуульд ялчихна гэж бодож байвал эндүүрэл гэж хэлье.