АН-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

Үндсэн хуулийг хэлэлцэхэд заавал хийх ёстой 3 зүйл бий.
1. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн тулд ард нийтээр санал авах ёстой.

2.Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө Их хурлын нэр хүндийг унагаад байгаа асуудлыг заавал нэг тийш болгох ёстой. 

3. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад бид ажлын хэсэгт тодорхой байр суурь илэрхийлнэ гэж байсан. Энэ байр суурь маань өнөөдөр хэвээр байгаа. 

Энэ бол өнөөдөр үнэмлэхүй олонхийн асуудал биш. Өөрчлөх шаардлага байгаа юу гэдэгтээ санал нийлж байгаа. 

Үндсэн хуулийг хэлэлцүүлэхэд дутуу байгаа асуудал дээр анхаарах ёстой. Бид өмнө нь ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан бол өнөөдөр ард нийтээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Гэвч энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгааг анхааруулмаар байна. 


Үндсэн хуульд орж байгаа үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийг хянахыг бид шаардаж байна.

Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнт үнэмлэхүй олонхоороо хэлэлцэж байгаа учраас АН хэлэлцүүлэгт оролцоно. 

Дараагийн асуудал бол Г.Батхүү агсны хэрэг. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөл Монгол Улсад ажиллаж байгаа, бид хамтарч ажиллах санал тавьсан. Одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна.

АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шударга шийдэгдээсэй гэдэг байр суурин дээр байсаар ирсэн. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. 

С.Зориг агсны хэргээр эрх баригчид  2-3 удаагийн сонгууль хийж шоудсан. Энэ байдал давтагдаж, шоу хийж ямар ч гарцгүй болгочих вий гэсэн болгоомжлол байна.

Г.Батхүү агсны хэрэг маш тодорхой бус байна. Шинжилгээний дүнгээр зүрх нь зогсоогүй, тархины цус харвалт болоогүй нь тогтоогдсон. Тиймээс хөндлөнгийн ямар нэгэн нөлөөтэй байгаа асуудалд бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой. 

Энэ хоёр хүн хоёулаа ардчиллын төлөө явсан. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтооход АН-аас өөр дуугарах газар байхгүй.