УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр улс төр, нийгэмд үүсээд буй цаг үеийн асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу тогтоолын төслүүд болоьсруулж, гарын үсэг зурах ажиллагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус бланкад УИХ-ын 14 гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэхэд маш хүнд нөхцөл үүссэн гэдгийг нийгэм тэр чигээрээ анзаарч байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Тиймээс энэ УИХ тарж, яаралтай ээлжит бус явуулах нь зүйтэй гэж үзсэн. 

өнөөдрийн УИХ дээр болж буй үйл явдлыг харахад гишүүдийн хоорондын үл итгэлцэл, маргаан тэмцэл, бие биенээ гүтгэж, дайрч давших асуудал хэрээс хэтэрлээ. Энэ бүх үйлдэл Монгол төрийг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж буй нь гарцаагүй үнэн.

Тиймээс АН-ын бүлэг цаашид ямар байр суурь дээр байх вэ гэдгээ өнөөдрийн хуралдаанаар ярилцлаа. УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн туйхай хууль шинэчилэгдэн батлагдаж, энэ сарын 25-наас эхлэн мөрдөх шийдвэр нэгэнт гарсан. Үүн дээр гарын үсэг зурах ажиллагаа гэдгийг урьдчилан хийж байх шиг байна. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр зурах байх гэж найдаж байна. Бид ч өөрсдийн гаргасан бланк дээр гишүүд хэн нэгний хараанд биш, ямар ч дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурах зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

АН-ын бүлэг өнөөдөр УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн нэг л байр суурь дээр байгаа. Үүнийг энэ чуулганы хугацаанд  бид эцсийн удаа гарын үсэг зурж буй тохиолдол гэж ойлгож байна. Тиймээс дахиад ямар нэгэн үйл явц дээр АН-ын бүлэг гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах хуулийн энэ үндэслэл, өргөн барих бичиг дээр УИХ-ын гишүүд гарын үсэг нь тухайн МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь асуудал" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд явж буй нь зүйтэй. УИХ-ын даргын талаарх олон нийтийн хандлага муудсан гэдгийг би өмнө нь хэлсэн. Энэ нь УИХ-ын даргатай ч, УИХ-тай шууд холбоотой" гэдгийг хэллээ.