Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Өнөөдрийн байдлаар тус вирусийн тохиолдол дэлхийн нийт 150 оронд бүртгэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт 40 оронд, сүүлийн 24 цагт 11 оронд шинээр бүртгэгдсэн байна. Улмаар цар тахал нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай байгаа" гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан н.Анузаяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 16-ны мэдээгээр шинэ коронавирусийн 10982 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр 11 улсад уг вирусын тохиолдол илэрсэн. Үүнд Казакстан, Америкийн бүсийн Куароко болон Африкийн бүсийн 7 улс байна.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 343 хүн нас барж, нийт нас баралтын тоо 5735 хүрлээ. БНХАУ-д нэг хоногийн дотор 27 шинэ тохиолдол бүртэгдэж, 10 хүн нас барсан. БНСУ-д 76 шинэ тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан нь халдварын тархалт буурч, дэгдэлтийг хязгаарлаж болдгийг харуулж байна. 

Итали, Испани, Иранд халдварын тархалт нэмэгдсэн хэвээр байна. Тус улсуудад хоногт 1000-3000 тохиолдол шинээр бүртгэгдэж, 90-105 хүн нас барж байна.