Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Өнөөдрийн байдлаар 754 мянга гаруй хүн коронавирус халдварлаад байна. Уг вирусийн улмаас 36 мянга 571 хүн нас барсан. Халдварын голомт европ тив болсон бөгөөд өдөрт 30 мянгаас дээш бүртгэгдэж байна.  Анх гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, халдварлан цаашдаа хүн амын дунд тархах гурван үе шатаар халдварлаж байна.

Зарим улс орнууд вирусийн тархалтыг амжилттай хянаж эхэлсэн. Тухайлбал БНХАУ, БНСУ COVID 19 вирусийн дэгдэлтийг хяналтад авч, Сингапур, Япон улс голомтыг нь тогтвортой тархаахгүй байж болохыг харууллаа. Зарим оронд оргил үе өнгөрч байгаа ч нөгөө улс орнуудад дэгдэлт эрс нэмэгдэж байна.

Вирусийн тархалт хэзээ зогсохыг тааваршлашгүй. Тодорхой биш байна. Магадгүй олон жил ч үргэлжилж болно. Иймд улс орнууд эрсдэлтэй бүлэг болох өндөр настан, архаг өвчтөн, бага насны хүүхэд эмнэлэгийн ажилтан зэргээ хамгаалж, хүн амын дунд вирусээс хамгаалах бэлтгэлээ хангах хэрэгтэй байна. Тэр дундаа чихрийн шижинтэй, уушгины өвчтэй хүмүүс COVID 19 вируст түлхүү өртөснийг хэлэх ёстой.

Бүх улс оронд тохирсон дүрэм журам ч алга. Гол арга нь эрт илрүүлж, оношилж, тусгаарлах, хүн амыг мэдээллээр хангах, хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь шалгарсан арга юм.

Цар тахлын энэхүү үед эдгээр арга хэмжээг авсан ч халдвар тархалт зогсохгүй. Бидэнд вирусийн тархалтын 3 дугаар үед бэлтгэх цагийг бидэнд өгч байна.