ДЭМБ анх удаа шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг COVID-19 халдварт өвчлөлийг цаp тахал хэмээн зарлалаа.

Нэгдүгээр сард онц байдал зарлаж байсан бол ийнхүү цаp тахал хэмээн хүлээн зөвшөөрөв. Хятадаас гадна 114 улсад коронавирусийн халдвартай хүний тоо 13 дахин өсжээ.

Эдгээр өдрүүдэд болон ирэх 7 хоногт халдварын тохиолдол, нас барсан хүмүүсийн тоо бүр ч илүү нэмэгдэнэ, илүү ноцтой түвшинд хүрсэн хэмээн үзэж буйгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус энэ сарын 11-нд Женевийн цагаар 17.25 цагт болсон хэвлэлийн хурлын үеэр  мэдээлэв.

ЦАР ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pan­demic биш epidemic гэсэн үг.