ДЭМБ-аас манай улсад хандивлаж буй коронавируст халдварын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурыг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Коронавируст халдвар-ын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч өнөөдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102,696 нь нас барсан байна. Манай улсад 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 4 нь эдгэрсэн.

Дэлхийн бараг бүх улс оронд халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ эрс нэмэгдэж, хомсдол үүссэн энэ үед манай улс ДЭМБ-аас 3 дах удаагийн тусламжаа хүлээн авч байна. Энэхүү тусламжийн хүрээнд 80.770 ам долларын үнэ бүхий 8 нэрийн  хувийн хамгаалах хэрэгсэл, 2 нэрийн оношлуурыг хүлээн авлаа.


Үүнд:

1.         Нэг удаагийн амны хаалт -233,000ширхэг
2.         Мэс заслын амны хаалт-4000 ширхэг
3.         N95 амны хаалт-1000 ширхэг
4.         Нүүрний хамгаалалт 400 ширхэг
5.         Аюултай хог хаягдлын уут 1000 ширхэг
6.         Нүдний шил 250 ширхэг
7.         Нэг удаагийн халад 422 ширхэг
8.         Нэг удаагийн бээлий 12.000 хос
9.         Оношлуур (Sarbeco V E-ген EAV )- 7,680 нэгж
10.       Оношлуур  SARs COV-2 (COVID19 RdRP) 2880 ширхэг

Эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл нь халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдыг эрсдлээс хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэн ажиллана.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам